НАЙРАА
Өнөөгийн Монголын амьдралд "найраа" гэдэг үг нэгэнт хэвшил болж олон дасал болжээ. Найраа гэдэг үг хууль бус үйлдлийн хэв шинж, хувь хүмүүсийн хоорондын тохиролцоо гэдэг утгаар олонд нэгэнт танил болсон аж.
...Монголын үндэсний баяр наадмын, үндэсний бөхөд "начны" болон бусад олон цолны найраа нэгэнт хэвийн үзэгдэл болж, олны дургүйцэл зэвүүцлийг хүргэх авч хүлээн зөвшөөрөгдсөн зүйл болж дээ. Жил жилийн наадмаар энэ жил хэн хэнийг амлан авч, ямар жишгээр начин төрүүлэхийг мэдсээр таамагласаар атлаа, "үл мэдэгчийн дүр эсгэн" баяр талархал уухай хадуулан, "дэмжинэ".
"Начны найрааны" үндсэн дэглэгчид "нутгийн зөвлөл" хэмээх гуншинтай эрхмүүд их гавьяа байгуулсан мэт эрвэлзэх. Энэхүү найраатай тэмцэхээр Нямдорж тэргүүтэй, дархан аварга Баянмөнх, улсын заан Ганболд "эсэргүүнтэй", даян аварга А.Сүхбат дараалалтай зориг шулуудавч "тусыг эс олох". Учир нь цаг цагтаа тэд, энэ бүхэнд оролцож байсан болохоор, тэдэнд хэн ч үл итгэнэ.
Мунхаг миний бодлоор, начин авсан нэгэнд тухайн оны "начин" гэсэн цол олгож, 3 удаа баталж чадвал "улсын" гэх тодотгол олгож байхаар хуулиндаа зааж орхивол болох мэт. Тэртээ тэргүй 3 удаа баталж чадахгүй хэн нэгний төлөө ийнхүү мөнгө үрж, нэрээ барж байх "нутгийн зөвлөл" гэгчийнхэнд хэрэг юун. "2008 оны начин" хэмээх "улсын" цолгүй нэгэнд нутгийнхан нь хөл алдаж, хот хотоор хонь, хөл дүүжлэх унаа бэлэглэх сонирхол төрөх бил үү?
"НАЙРАА" цааш унших »